Monday, January 14, 2008

Бөртэ нар мандаг, Бөбөөчид зөнгөртөж л байг

Монгол улсыг хэдүүлээ зүгээр нэг харая, ямаршуухан дүр зураг харагдаж байна. Надаа лав хэдэн заяагүй олхиогүй эрчүүд улс орноо байтугай өөрсдийгөө аваад явж чадахгүй, харин тэдний оронд бид нар л нийгмийн хамаг гол зүйлийг нуруун дээрээ үүрээд зохицуулж яваа нь харагдаж байна.

Бөбө нар... Эрчүүд гэдэг ийм л улс тэднийг ингэж л нэрлэвэл таарна. Монгол эрчүүдийн нийтлэг төрх. Өөрсдийгөө толгойтой, зоригтой, ухаантай хүчтэй л гэнэ. Тэгээд үнэндээ хийж бүтээж гараасаа гаргаж байгаа юм нь үнэн бүрхэг.

Банди нар РС тоглоол... шөнөдөө ээжийнхээ өвөрт буугаа барьчихаад л буудалцаад л яваад байна. Цаанаа л нэг засрашгүй бөбөөгийн үрийн шингэн л байхгүй юу тэд нар чинь.

Залуучууд нь юу хийж байна, дун өвөлөөр нүцгэн толгойлчихоод л хэд хэдүүлээ тойрч зогсоод тамхи татаж, шоудсанаа яриад л, шүлсээр котокны талбай барьчих гээд л, тэгээд том ярьсан “бардам ам, шалдан гуянууд”. Хэн ч маргахгүй үүнтэй. Ер нь эрэгтэй хүмүүсийн сураг тасарсан энэ монгол оронд хэн илүү үүрэг рольтой байгаа нь ойлгомжтой, мэдээж бид нар. Тийм болохоор л өөрсдийгөө Бөртэ нар гэж нэрлэмээр байгаан, эгч дүүс минь.

Тэгэхээр анхнаасаа эмэгтэйчүүд бид нар тэдний хэнийг мэдсэн байх, бас өөрсдийнхөө хэн болохыг ойлгосон байх нь л миний бодлоор хамгийн чухал нь. Бөбө нар чамд саад болоод байвал зүгээр л нулимаад орхиж байх ухаан хэрэгтэй, сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Авах гээхийн ухаанаар хандацгаая л даа. Чадалгүй, чалхгүй, чанаргүй эрчүүдээс ч нэг залхаж байна шүү тээ.

Нэгэнт нэр хүнд, үүрэг роль нь навс уначихаад байгаа эрчүүдийг өшөө нэмж даапаалаад ч яахав. Бөртэ нар бид бодит байдлыг гэхдээ ярисаар л байх болно.