![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjBsQDlMgAn5cv49OTvVos-cqQi_0NF6paL4RRkJOlX0Z5ES4FbSTjIMPg0NhF-vcxTt-YgyMIxr6NhfUEpwdh3K_-psXtqEYR-MEnLHdzWtZ_6MfhqC_geU0TNogLmBb97m1FnZ3YZ4w/s320/Why+men+die+before+women.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgEqXp1LhAnZjw78ejSCkO9BF5TitkBJBcVqfdzdsYrLjZpKQRe0DevHeMO1jtHlK34YxZ8mQnW-9fo6IV9MLAgf5fmFyBmh2lCNQxl9frfb1CpAqiRGT8Ult5bQyU_FmUZ19g-mm0uqg/s320/Why+men+die+before+women+%283%29.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjTlXv6RAcdRda-QCQf6k8AyEO6CqdEIc7_dqO9qoYn2sqUI72u6BOkgkU-Dte_xkuWc_f7TIbDl8dY3cXhqAh7YsUjdEWwi51U98AcyFXvl5VH399ZFWMnAmSSPFnswjwY-laQxFwBLQ/s320/WhyMenDieBeforeWomen2.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiO_VWD4TIeVZHel1S78QHN74y6JnIl9zsxMuiZSdzMEas6-qvSpiZPI7a0xQGC4mbjhffhpYg2kIQtEWWFnKMeDihgVVQGJd9hBQXy3AEIQj0Q3sYr-OOCbKFk_Qm13FTYm5zMRqhBAQ/s320/WhyMenDieBeforeWomen4.jpg)
Эр новшид итгэхээр
эрхий хуруундаа итгэ
Манай нэг найз “хөгийн хүмүүжилгүй, юм үзээгүй монгол залуу дагаж явснаас олигтой гадаад эртэй хүн шиг амьдраад явах нь дээр биш үү” гэж аль дээр нэг хэлсэн. Энэ үг нь надаа нэгийг бодогдуулсийм.
Та монгол эрчүүдийг ер нь юу гэж боддог вэ. Гүндүүгүй, олон таван ааш араншингүй, бас оюуны өндөр чадамжтай, цайлган гэж боддог уу. Аятайхан санаа сэтгэл нийлсэн нэгнээ олоод авчихвал, хань шиг хань болчихно, амьдралын түшиг болчихно гэж боддог уу. Энэ бодол чинь юу л бол.
Хэдүүлээ монгол эрчүүдийг бодитой буюу нэмэр хачиргүйгээр нэг дүн тавих гээд үнэлэлт өгөх гээд үзэе л дээ. Гудамжаар явж байгаа залуучуудыг харая. За хөдөө нутгаас ирсэн бадриун сайхан залуучуудыг авч үзэхээ болиё, яагаад гэвэл тэдэнд хотын соёл буюу гоо зүй үйлчлэх арай болоогүй тэд дөнгөж хот сууринд орж ирж нийгэмшиж байгаа, харин аргалын утаа боргилсон малчны гэр дотроо, атар хээр нутагтаа бол тэд сайхан залуучууд, сайн эр гэдгийг үгүйсгэхгүй ээ. Харин одоо тэднийг хасаад үлдсэн залуучуудыг аваад үзэе. Бараг л авах юм алга байна, архичид, тамхичид, шоучид, хулгайчид, юу л байна баахан хог шаарнууд л байна. Хаа хаанаа ийм л байна, тэдэнд соёл гэж алга, боловсрол гэж алга, хүмүүжил төлөвшил гэж алга, дээрээс нь хөрөнгө гэж алга. Өөрөөр хэлбэл монгол эрчүүдийн рэйтинг асар доогуур байгааг үнэндээ хэн хүнгүй мэднэ. Тэд ер нь өөрсдийгөө янз бүрийн хөөрөгдөл хошгоруулалтгүй толинд харж нэг үзээсэй. Үнэндээ өөрсдөөс нь бүх зүйл шалтгаалаад байгааг ойлгох сэхээгүй энэ монгол залуучууд бүхнийг бусдад нялзааж, бурууг бусдад чихэхийг нь яана. Анхнаасаа шарик дутуу төрсиймуу гэлтэй. Тэднийг өөрчлөгдөхийг нь, бас хөгжиж дэвжихийг нь хүлээнэ гэвэл ёстой л нөгөө бухын доодохыг унаад ирэхийг хүлээж өлбөрч үхдэгийн үлгэх болно дог. Та иймэрхүү хүний оронцогнуудын доор хэвтэж байна гээд өөрийгөө нэг төсөөл дөө, би лав дотор арзагнана. Ганцхан бид тэр сармагчингуудыг үндэсэрхэг эх оронч үзлийн нүдний шилээр хараад байдаг болохоор л, хэл ус соёл заншил нэгтэй тул арай дөхүү ойлголцоод байдаг болохоор л, яах аргагүй өдөр хоног сар жилийн маань дурсамж тэдэнтэй хамт кадран дээр буугаад байдаг болохоор л тийм дажгүй санагдаад байдаг юм. Далд ухамсарт минь шингэсэн энэ төөрөгдлөөс гарах цаг гэхдээ нэгэнт болсон бөгөөд энэ улсын хамаг л ажил амьдралыг авч залгаж явдаг эмэгтэйчүүд бид нуруун дээрх ачаагаа арай гайгүйхэн шиг ханьтай хуваалцаж үүрсэн нь дээр биш үү. Дийлэнхи made in Mongolia залуучууд энэ үүргээ гүйцэтгэж нэгэнт чадахгүй, нэг үгээр чанарын шаардлага хангахгүй гологдож байгаа учраас арай танагтайхан шиг нэгнийг олж авбал дээргүй юу...
Мартсанаас нээрээ, манай фракцийн зарим нэг бөртэнүүд аль хэдийнэ бодит байдлыг ухварлан ойлгоод илүү ажил хэрэгч зантай болж рейтинг өндөртэй ханитай болцгоож л эхэлсэн байна.